Цистит буюу давсагны үрэвсэл

Танилцуулга
Цистит нь давсагны халдвараас голдуу үүсдэг давсагны үрэвсэл юм.  Үүний түгээмэл нэг хэлбэр нь эмэгтэйчүүдэд гол төлөв тохиолддог шээсний замын үрэвсэл бөгөөд ноцтой санаа зовоох шалтгаанаас илүү гол төлөв төвөгтэй өвчлөл юм.  Гэсэн хэдий ч зарим хүнд байнга дахидаг тогтмол эсвэл удаан хугацаагаар эмчилгээ хийх шаардлага тулгардаг.
Зарим тохиолдолд циститийн улмаас илүү ноцтой бөөрийн өвчинд хүргэх эрсдэл ч мөн байдаг учраас шинж тэмдэг нь дээрдээгүй байгаа тохиолдолд эмчийн заавар, зөавлөгөөг авч байх нь маш чухал. 

Циститийн дохио, шинж тэмдэг

Дараах үндсэн шинж тэмдэг илэрнэ. Үүнд:
- Шээх үед хорсох, халуу дүүгэж, хатгаж өвдөх
- Шээс энгийн үеэс маш ойрхон ойрхон хүрэх
- Шээсний өнгө бараан, тунадастэй, эсвэл хурц үнэртэй болох, бараан өнгөтэй шээс, булингартай эсвэл хүчтэй үнэртэй
- Хэвлийн доод хэсгээр өвдөх
- Ерөнхийдөө бие сульдаж, ядрах гэх мэт
Бага насны хүүхдэд 38 хэмээс дээш өндөр халуурах, бие сульдах, бухимдах, хоолны дуршил буурах, бөөлжис хүрэх гэх мэт шинж тэмдгүүд мөн илэрч болно.

Хэзээ эмчид үзүүлэх вэ?

Эмэгтэйчүүд эмчилгээгүйгээр сайжрах хөнгөн хэлбэрээр цистит хүрсэн бол заавал эмчид үзүүлэх шаардлагагүй. Та доор жагсаасан аргуудаас ашиглах эсвэл эмийн санчаас зөвлөгөө авч болно.  Дараах тохиолдолд эмчид хандах нь зүйтэй:
- Цистит хүрсэн эсэхээ мэдэхгүй байгаа тохиолдолд
- Шинж тэмдгүүд нь хэдэн хоногт сайжирч эхлээгүй бол
- Дахин дахин цистит хүрдэг бол
- Шээсэнд цус үзэгдэх, халуурах эсвэл бие өвдөх зэргээр хүнд шинж тэмдгүүд илэрдэг бол
- Жирэмсэн байхад циститний шинж тэмдэг илэрсэн бол
- Эрэгтэй хүн циститний шинж тэмдэг илэрсэн бол
- Хүүхэд циститний шинж тэмдэг илэрсэн бол
Эмч таны шинж тэмдгүүдийн талаар асууснаар циститийг оношлоно. Мөн таны шээснээс шинжилгээ авч оношийг баталгаажуулж болно.

Циститийн шалтгаан юу вэ?

Ихэвчлэн хүний гэдсэнд эсвэл арьсанд байсан нян бактери шээсний сувгаар дамжин давсаганд орох үед тохиолддог. Цистит хүрэх шалтгаан үргэлж ойлгомжтой байж чадахгүй ч дараах шалтгаанууд байж болно. Үүнд:
- Бэлгийн харьцаанд орох
- Бие зассаны дараа арчих үед, голдуу араас нь урагшаа арчсан тохиолдолд
- Тампон эсвэл бургуй хийх үед
- Бэлгэвч хэрэглэх үед
Эмэгтэйчүүдийн хошногоны амсар шээсний сүвтэй илүү ойр байрладаг учир голдуу цистит илүү ихээр хүрдэг бөгөөд тэдний шээсний суваг богинохон байдаг нь нян бактери илүү хурдан давсаганд орох боломжтой гэсэн үг юм.

Циститийн эмчилгээ

Цистит хүрээд эмчид үзүүлэхэд ихэвчлэн таньд үрэвслийг намдаахын тулд антибиотик бичиж өгнө. Энэ нь нэг, хоёр хоногийн дотор үйлчилдэг. Хэрэв та өмнө нь цистит хүрч байсан бол заавал амчид очих шаардлагагүйгээр гэртээ эмчлэхийг хүсч болох юм.
Таньд дараах аргууд тусална. Үүнд:
- Парацетамол юм уу ибупрофен уух
- Ус, шингэн зүйл уух
- Гэдсэн дээрээ болон гуяны завсарт халуун устай шилээр жин тавих
- Бэлгийн харвцаанд орохоос зайлсхийх
Зарим хүмүүст шээсний хүчиллэгийг бууруулдаг эм хэрэглэвэл тустай байдаг ч энэ нь үр дүнтэй гэдгийг зөвлөх нотолгоо бараг байдаггүй. 
Хэрэв та цистит хүрсэн бол эмч таньд эхлээд заавал эмчид үзүүлэх шаардлагагүйгээр шинж тэмдэг илэрсэн үед хэдийд ч эмийн санчаас антибиотик авах жор бичиг өгч болно.
Түүнчлэн хэдэн сарын турш бага дозоор хэрэглэхээр антибиотик бичиж өгч бас болно.

 

Циститээс урьдчилан сэргийлэх

Хэрэв та давтан цистит хүрвэл дахин хүрэхийг зогсоох зарим аргыг ашиглах нь зүйтэй. Гэхдээ эдгээр аргуудын ихэнх нь хэрхэн үр дүн өгч байгаа нь тодорхой бус юм.
Эдгээр аргуудад:
- Үнэртэнтэй хөөстэй ваннд орохгүй байх, бэлэг эрхтний орчимд саван, нунтаг тальк ашиглахгүй байх. Үүний оронд энгийн, элдэв үнэргүй зүйлс хэрэглэх
- Ваннд орохоос илүү шүршүүрт орж байснаар бэлэг эрхтэн бие угаах бодисонд агуулагдаж байгаа химийн бодисонд хэт удаан өртөхөөс сэргийлдэг.
- Шээс хүрсэн үед аль болох хурдан бие засч байх, давсгаа байнга бүрэн суллаж байх
- Сайн чийгшүүлж байх, их хэмжээний ус ууж байх нь таны давсганд бактери үржихийг зогсооход тус болно.
- Бие засах үедээ үргэлж урдаас нь хойшоо арчиж байх
- Жирэмслэлтээс сэргийлэхийн тулд бэлгэвч ашиглахгүй байх, үүний оронд жирэмслэлтээс сэргийлэх бусад олон арга ашиглаж болно.
- Синтетик, нелон материалтай биш хөвөн даавуун материалтай дотуур хувцас өмсөж байх, бариу өмд, жинсэн өмд өмсөхгүй байх
Цангисны шүүс уухыг цистит хүрэхээс сэргийлдэг уламжлалт арга гэж зөвлөдөг. Гэсэн хэдий томоохон судалгаанаас харахад  онц ялгаа гараагүй байна. Бие зассаны дараа бөгсөө арчихдаа байнга урдаас нь хойш нь арчих

Завсрын цистит

Хэрэв та удаан хугацаанд эсвэл дахин дахин аарцгаар өвдөж, шээх үед асуудалтай байдаг бол та завсрын цистит хүрсэн байж болно. Энэ нь дунд эргэм насны эмэгтэйчүүдэд гол төлөв тохиолддог сайн судлагдаагүй өвчлөл юм.

Жирийн цистит шиг давсаг үрэвсдэггүй, антибиотикинд дарагддаггүй. Гэсэн хэдий ч эмч шинж тэмдгүүдийг намдаах бусад эмчилгээг зөвлөж чадна.

No comments:

Post a Comment